Сирийн мөргөлдөөнийг улс төрийн замаар зохицуулах ёстой гэдэгт Орос, Хятад улсуудын байр суурь яг нийлж байна. Энэ тухай Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Хятадын ГХЯ-ны сайд Ван Итэй уулзалт хийсний дараа мэдэгдэв.

Петербургийн G20 ДХУ-ын “талбайд” талууд олон улсын болон бүс нутгийн тулгамдсан асуудлаар санал солилцов. Уулзалт дээр тэд сирийн мөргөлдөөнийг гадны оролцоогүй, улс төрийн аргаар зохицуулахад Орос, Хятадын байр суурь нийлж байгаа тухай цохон тэмдэглэв.