Орос хятадын зам тээврийн салбарын хамтын ажиллагааны Салбар комиссын 17-р хуралдааны гишүүд Бээжинд Тив хоорондын тээвэрлэлтйн хөгжил, Хойд тэнгисийн замыг ашиглах талаар хэлэлцлээ.

ОХУ-ын зам тээврийн яамны сайд Максим Соколовын хэлснээр Европ болон Ази номхон далайн бүс нутгийн орнуудын ачаа тээвэрлэлтэд Хятад улс тэргүүлэх байр суурийг эзэлдэг байна. Иймээс уулзалт дээр нилээд хэдэн шинэ чиглэлийг, тэр дундаа БНХАУ-ын зүүн эргийн хурдан чингэлэгт тээвэрлэлтйг шууд авч үзсэн гэж тэрбээр тэмдэглэсэн юм.

Мөн Хойд тэнгисийн замын хөгжилд ихээхэн ач холбогдол өгч, хятадын тал энэ шинэ гарцад илүү сонирхолтой хандаж байгааг нэмж хэллээ.

Хойд туйлын тэнгисийн замаар ачаа тээвэрлэлт ихэд ирээдүйтэй гэж үзэн Хятад улс хөлөг онгоцны тээвэрлэлтийг идэвхтэй хөгжүүлж байна. Дэлхийн худалдааны нийт хэмжээний 20 гаруй % БНХАУ-д оногддог бөгөөд, түүний импортын 70%, өөрийн 55% тэнгисийн тээврээр гүйцэтгэдэг юм.

Хуралдаан дээр оросын төмөр замаар Владивостокоор дамжин Хятадын нутаг дэвсгэрээр транзит ачаа барааг хамруулан хослуулсан тээвэрлэлтийг хөгжүүлэх асуудлыг мөн авч хэлэлцсэн гэж Максим Соколов тэмдэглэлээ.