Хувийн хөрөнгө оруулалтыг урамшуулан сайшаах нь дэлхийн эдийн засгийн хөгжлийн нэг чухал бодлого, тэр тусмаа дэд бүтцийн хувьд гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Петербургт Их Хорийн ДХУ дээр мэдэгдлээ.

Түүний хэлснээр, үүний тулд банкны зээл олголт хангалтгүй байдал, сонирхол татахуйц ашиг орлоготой төслийн хүртээмжгүй асуудал, капиталын чөлөөт хөдөлгөөнтэй холбоотой бодлогуудыг иж бүрдлээр нь шийдвэрлэх шаардлагатай.Өмнө нь ДХУ-ын хүрээнд уулзалтын явцад олон тэргүүнүүд үүнд анхаарлаа хандуулсан гэж тэрээр өнөөдөр хэлжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч хөдөлмөрийн зах зээлийн тухай ярихдаа, энэ зах зээлд тохирсон өндөр чанартай зайлшгүй боловсрол олж авах чөлөөт сонголтыг өргөжүүлэх шаардлагатай бөгөөд хувиараа хөдөлмөр эрхлэх таатай нөхцлийг тэр тусмаа залуучуудын дунд бий болгох хэрэгтэйг цохон тэмдэглэсэн юм.

Улс орны шууд оролцоотойгоор үйлдвэрчний холбоо ажил олгогчийн хооронд харилцан буулт хийсний үр дүнд хөдөлмөрийн зах зээлийн бодлого илүү үр дүунтэй болно гэдгийг Владимир Путин мөн мэдэгдсэн байна.