Хятадын үндэсний мөнгөн тэмдэгт-юань 2013 онд анх удаагаа дэлхийн хамгийн их арилжаалах чадвартай арван валютын тоонд багтсаныг Олон улсын тооцооны Банкийн мэдээлэл гэрчилж байна.

Тус банкны 3 жил тутам явуулдаг судалгааны дүнгээр дэлхийн валют арилжааны өдөр тутмын хэмжээ 2013 оны 4-р сарын байдлаар 2010 оны мөн сарын үзүүлэлтээс 33%-иар буюу 5,3 трлн доллар хүртэл өсчээ. Юань илүү идэвхтэй арилжаалагдаж байгаа валютын жагсаалтад 9-р байр эзэлсэн байна.

1998 оноос хойш анх удаагаа эхний аравт мексикийн песо эргэн ирж 8-р байр эзэллээ гэж америкийн «Уолл-стрит джорнэл» сонин бичжээ. Үүнээс гадна оросын рубль, өмнөд африкийн рэнд, бразилийн реал зэрэг валютын арилжааны хувь өссөн байна.

Дэлхийн валютын арилжааны хэмжээ түргэн өсч байгаа нь бүхэлдээ олон улсын худалдаа хөгжиж буй орнуудын валютын хөрөнгө оруулалтыг илтгэж байгаа юм гэж Олон улсын арилжааны Банкны тайланд тэмдэглэжээ.

Японы иены арилжааны хэмжээ 2010 оныхтой харьцуулбал 63%-иар өссөн байна. АНУ-ын долларын хувьд нийт валютын арилжааны хэмжээ 2%-иар есч 87% хүрч, харин евро 33% хүртэл буурч европын нэгдсэн валют бий болсоноос хойш доод түвшинд хүрчээ.