G20 орнуудын тэргүүн нар эдийн засгийн өсөлт болон ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааны төлөвлөгөөг сайшаан дэмжив. Энэ тухай оросын сангийн сайд Антон Силуанов Петербургийн “Их хорийн“ дээд хэмжээний уулзалтын улс орнуудын тэргүүн нарын эхний уулзалтын дүнгээр явуулсан хэвлэлийн бага хурал дээр мэдээлэв. Тухайн төлөвлөгөө нь эдийн засгийн өсөлт, ажилгүйдлийг бууруулахад салбарын хөшүүрэг болох нилээд хэдэн үйл ажиллагааг агуулжээ.

“Төлөвлөгөөгөөр хөрөнгө оруулалт, хөрөнгийн урсгалыг үнийн өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх асуудлаар шаардлагатай арга хэмжээнүүдийг авах ёстой гэдгийг харуулсан “гэж Силуанов онцлон тэмдэглэв.

Түүнээс гадна улс орны тэргүүн нар татварын суурийг үрэн таран хийхтэй тэмцэх үйл ажиллагааны төлөвлөгөөг дэмжсэн гэж сайд хэлсэн. “Бид эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагатай хоёр жилийн хугацаанд энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэх асуудлаар шаардлагатай шийдвэрийг гаргахаар тохиролцсон.

Энэ нь татвар төлөхөөс зайлсхийгчдийн тоог багасгаж, татварын салбарт “саарал” бүсийг багасгах зорилготой” гэж Силуанов тэмдэглэв. Сайдын ярьснаар, компаниуд нь татварын хуулийн цоорхойг ашиглан ямар татвар төлөхийг өөрсдөө шийдвэрлэх ёсгүй юм.Тэд өөрсдийн ажиллаж байгаа хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа явуулах ёстой гэж сайд онцлон тэмдэглэв.