Эрхүүгийн техникийн улсын их сургуулийн дэргэдэх эрдэм-шинжилгээний хүрээлэн болон Улаанбаатар хотын Захирагчийн газар авто замын бат бэх чанарыг гурав дахин нэмэгдүүлэх чадвартай эрдэс-түүхий эдийн эрдэм-шинжилгээ,үйлдвэрлэлийн цогцолборыг байгуулах тухай яриа хэлэлцээ явуулж байна.

Өмнө нь Эрхүүгийн техникийн улсын их сургуулийн эрдэмтэд тус сургуулийн лабораторт боловсруулсан асфальт бетоны хосгүй нэмэлтийг үйлдвэрлэлд ашиглахыг санал болгосон. Эрдэсийн нэмэлт нь асфальт бетоны чанарыг нилээд сайжруулах бөгөөд удаан жилийн настай, хүйтэнд тэсвэртэй.

Эрдэмтдийн технологиор бүтээсэн асфальт бетон нь замуудад гурав дахин удаан ашиглагдана. Чухамхүү ийм замын хучилтыг Эрхүү хотод энэ 10-р сараас хэсэгчлэн тавьж эхлэнэ. “Эрс тэс уур амьсгалтай, зам нь Сибириэс хурдан муудаж, эвдэрдэг Монголын хувьд энэхүү асфальтын бат бэх чанар маш эрэлт хэрэгцээтэй “ гэж Эрхүүгийн техникийн их сургуулийн ЭШХ-ийн мэдээлэлд дурджээ.

Одоо монголын тал загвар асфальтанд тестийн шалгалт явуулж байна. “Хамтарсан үйлдвэр байгуулах яриа хэлэлцээ явуулж байна“ гэж тус сургуулийн төлөөлөгч тайлбарлав. Хамтын ажиллагааны нилээд хэдэн хувилбруудыг хэлэлцэж байна. Нэг ийм заводын үнэ ойролцоогоор 200 мянган ам.доллар үнэтэй. “Түүнээс гадна эрдэм-шинжилгээний хамтарсан цогцолбор байгуулах асуудлаар нилээд өргөн цар хүрээтэй хөтөлбөрийг хэлэлцэж байна” гэж сургуулиас мэдэгдэв.