Бүтэн хоногийн турш Оросын Алс Дорнодын Амар мөрний ус Хабаровскийн хэсэгт 3 см-ээр буурсан байна. Харин Амар мөрний Комсомольск хотод эсрэгээр нэмэгдэж, аль хэдийн 8,5м-с илүү болсон байна. Үерээс хотыг хамгаалж бульдозер, самосвал зэрэг 2 ээлжээр ажиллахад бэлэн хүнд техникүүдийг экипажийн хамтаар тараан байрлуулж байгаа юм. Комсомольскт 14 км даланг аль хэдийн барьсан бөгөөд одоо тэднийг дор хаяж 1м-ээр өндөрсгөж, дахин 8 км орчим шинэ байгууламжийг барьж байгуулах шаардлагатай. Амар мужид усны түвшин буурч байна. Үүний зэрэгцээ мужийн захирагч Олег Кожемяко үерийн уршгийг урьдчилан тогтоосон нь 17 сая рубль болжээ.