Вьетнамын хойд нутагт болсон үерийн улмаас сүүлийн 2 хоногт дор хаяж 21 хүн амь насаа алдсан байна гэж өнөөдөр Франс Пресс агентлаг вьетнамын аврагчдын мэдээллээс иш татан мэдээллээ. Лайтяу, Лаокай тосгонуудад болсон борооны улмаас 37 барилга байшин, нилээд зам харгүй эвдэрч сүйджээ. Үерийн ус 1,7 гектар ХАА-н тариан талбайг урсгажээ. Аврагчид сураггүй алга болсон гэж үзэж буй 2 хүнийг эрж хайж байна. Өнгөрсөн жилийн 9-р сард мөн адил үерийн уршгаар Хятадын хойд нутагт 260 хүн амь насаа алдсан билээ.