Японы еренхий сайд Синдзо Абэ БНХАУ-ын тэргуун Си Цзиньпинтэй Санкт-Петербургийн Их Хорийн ДХУ-ын талбар дээр анх удаагаа биечлэн ярилцах явцдаа хоёр улсын хоорондын харилцааг сайжруулахыг уриалжээ.

Бээжин Токиогийн хоорондын харьцаа Өмнөд Хятадын тэнгисийн арлуудын газар нутгийн маргаанаас болоод түгшүүртэй хэвээрээ байгаа юм. Абэ БНХАУ-ын тэргүүнтэй хийсэн уулзалтан дээр «хамтын үр ашигтай ажиллагаа болоод стратегийн анхны цэгтээ» эргэн очихыг уриалсан гэж Японы засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Есихида Суга сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

G20-ийн талбар дээр болсон Япон, Хятадын тэргүүнүүдийн уулзалтын ач холбогдлыг Токио ихээр үнэлж байгаа боловч тэдний хооронд хоёр талын албан ёсны уулзалт хийх төлөвлөгөө одоохондоо алга гэж Суга онцлон тэмдэглэсэн юм. БНХАУ-ын тэргүүн Си Цзиньпин өөрийн талаас Абэтэй хийсэн уулзалт дээр Хятадын тал хоёр орны цаашдын хөгжилд бэлэн байна гэж мэдэгджээ.