БРИКС-ийн нэг орон – Орос улсад “Их хорийн” дээд хэмжээний уулзалтыг зохион явуулна гэдэг бол тус нэгдлийн байгууллагын нэр хүнд өсч байгааг өгүүлж байна гэж ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв. Энэ тухай ерөнхийлөгч Путин Бразил, Энэтхэг, Хятад болон ӨАБНУ-ын ерөнхийлөгч нартай уулзахдаа цохон тэмдэглэсэн гэж “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагч дамжуулав.

Оросын удирдагч Их хорийн” өмнө БРИКС-ийн орнуудын тэргүүн нартай уулзалт хийдэг уламжлалыг өндөр үнэлэв. “Иймэрхүү практик нь их ашиг тустай гэж үзэж байна. Манай орнуудын даяаршлын хөгжлийн асуудалд нэгдсэн байр сууринаас хандах гэсэн эрмэлзэл нь маш чухал” гэж Владимир Путин хэллээ.

Чуулганд нилээд хэдэн чухал багц гэрээнүүдийг бэлтгэсэн бөгөөд тэдгээрээс голлох нь даяаршлын эдийн засгийн өсөлт, худалдааг хурдасгах, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг асуудлууд орсон Санкт-Петербургийн үйл ажиллагааны төлөвлөгөө юм. “Түүнээс гадна бид хамтдаа дэлхийн удирдлагын нилээд тулгамдсан асуудлуудын нэг ОУВС-ийн шинэчлэлийн талаар бодох хэрэгтэй байна” гэж ОХУ-ын ерөнхийлөгч санад тавив.