Орос улсад нилээд олон жилийн турш байгаль цаг уурын ер бусын болон тайлбарлах боломжгүй үзэгдэлүүд олонтоо бүртгэгдэх болов. Ийм газруудын нэгээр Калининград болон хотын орчмын газар болсон юм. “Оросын дуу хоолой” энэхүү ер бусын үзэгдлийг харж, зургийг нь авсан гэрчийн яриаг бичиж авсан. Тэр ингэж ярьсан юм:

«2011 оны 7-р сарын эхэнд би машинаар Зеленоградск хотоос Калининград руу явж байтал замын хагаст, оройн 19:40 минутад хажуугийн толиндоо ойролцоогоор 2 км зайтай надтай адил хурдтай нэгэн биет зүйл хөдлөж явахыг ажиглаж эхэлсэн.

Намайг анзаарч эхлэхэд объект нь хурдаа нэмж, эрс урагшлаж байснаа дараа нь зогсч, замд ойртон, хэмжээ нь томорч эхэлсэн. Тэр объект хэт ягаан өнгөтэй, жижгэвтэр бөмбөлөгийн хэлбэртэй байснаа хавтгай диск болсон, тэгснээ дахин бөмбөлөгийн хэлбэрт хувирсан. Би замын хажууд зогсч, цонхоо онгойлгон обектыг ажиглахаар шийдсэн.

Обьект нь над руу ойртож эхэлсэн, ойролцоогоор 20-30 метрийн зайд машинаас дээгүүр агаарт дээшээ, доошоо, дахиад дээшээ доошоо болж байгаад газраас 3-4 метрийн зайд агаарт хөвсөн.

Жижигхэн бөмбөлөгийн хэмжээ хөл бөмбөг шиг байж байгаад гурав дахин том болж нэмэгдсэн, хэлбэрээ дугуйгаас хавтгай хүртэл өөрчилж байсан. Хажуугаас нь галын өнгөтэй сүүл гарч, хэт ягаан-улаан хүрэн өнгөтэй болж дараа нь алга болж байв.

Энэхүү объект нь үнэмбайж боломжгүй хурдтай нисч дээшээ, доошоо хажуу тийшээ, урагшаа эмх замбараагүй хөдлөж байлаа. Би гар утсаа гаргаж, зургуудыг авч үлдээсэн».