Орос Хятадын харилцаа урагштай хөгжиж байна гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр БНХАУ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Си Цзиньпинтэй хийсэн уулзалтын үеэр мэдэгджээ. Хоёр орны тэргүүнүүдийн уулзалт Петербургийн G20-ийн ДХУ-ын талбарт болж өнгөрлөө.

Путин Хятадын ажил нэгт нөхөртөө Орост зохион явагдаж буй ДХУ-д урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархаж байгаагаа илэрхийлсэн байна. Өнөөдөр Орос Хятад улсуудын оролцсон БРИКС-ийн орнуудын тэргүүнүүдийн уулзалт болохыг тэмдэглээд, гэвч «орос-хятадын харилцаа бие даасан үнэ цэнэ»-тэй болохыг онцлон заажээ.

«Хоёр талын харилцааны талаар ярих боломжтойд би баяртай байна. Бид байнгын харилцаа холбоотой байж хувиараа болон манай хамтран зүтгэгчид янз бүрийн чиглэлээр ямагт холбоотой байгаа юм. Манай улсуудын хоорондын харьцаа урагштай хөгжиж байна» гэж Владимир Путин батлан тэмдэглэлээ.