Дэлхийн эдийн засгийн өсөлт саяхныг хүртэл ихэнхдээ хөгжиж байгаа орнуудаас шалтгаалж байсан, ойрын үед хөгжилтэй улсууд ялангуяа, АНУ тодорхойлох болно гэж Олон улсын валютын сан үзэж байна.

Сүүлийн баримтууд нь зарим хөгжилтэй орнуудын ажил хэрэгч идэвх илүү өндөр түвшинд байгааг харуулж байна, гэтэл хөгжиж байгаа үндсэн улсуудын хөгжил саарч байна. Дэлхийн хөгжлийн өсөлтийн эрч ойрын ирээдүйд үндсэндээ АНУ-д явагдах болно.

Сүүлийн үед АНУ-ын Холбооны улсын бодлогыг өөрчлөх болсонтой холбогдон хөгжиж байгаа зарим орнуудын зах зээлд дарамт шахалт үзүүлэх явдал нэмэгдсэн гэж ОУВС тэмдэглэв.

Үүнтэй холбогдуулан өсөлтийн эрсдэлүүд нь хэвээрээ байгаа төдийгүй, зарим тохиолдолд харин ч бүр нэмэгдсэн гэж фондын шинжээч тэмдэглэв. ОУВС-ийн үзэж байгаагаар, эрсдэлийг бууруулахын тулд олон улсын түвшинд хамтарсан алхмуудыг илүү идэвхжүүлэх шаардлагатай юм.