Оросын Алс Дорнодын Хабаровскийн Амарын мөрний усны түвшин өнөөдөр 801 см, харин Комсомольск Амарт 848 см байна гэж бүс нутгийн ОБЯ-ны Төв Удирдлага мэдээллээ. Ус зүйчид Хабаровскийн дүүрэгт усны түвшин дахин бага зэрэг өсч магадгүй боловч огцом нэмэгдэх аюултай үе үгүй болсон. Харин Комсомольск Амарын үерийн усны оргил үе 9 сарын 11-15-нд голын усны түвшин 980 см үзүүлэлтэд хүрэх төлөвтэй байна.

Оросын бүс нутгууд үерт нэрвэгдсэн Амар мужид тусламж үзүүлэх явдал үргэлжилсээр. ОХУ-ын засгийн газар Амар орчмын дэд бүтцийг хөгжүүлэх болон эд материалын тусламж үзүүлэхэд 150 сая орчим долларыг илгээсэн байна.