Лхагва гаригт Орос улсын Элчин сайдын яам оршдог Дамаскийн дүүргийг минометуудаар буудлага хийсэн тухай Бейрут болон Дамаскаас оросын дипломатууд РИАНовости агентлагт уламжлав. ОХУ ын ЭСЯ ны ажилтануудын уламжилснаар, орон нутгийн цагаар өглөөний 08:00 .-10:30 нийт 20 орчим минут буудлага үргэлжилжээ. Элчин сайдын яамны ажилтанууд хохирол амсаагүй, орон нутгийн 4 хүн шархадсан, нэг хүн алагдсан. Бейрут дахь ОХУ ын ЭСЯ ны дипломатын ярьснаар, өмнө нь 17 минут буудлага болж байсан тодорхой болсон аж.