Алс- Дорнодын Хабаровск хязгаар болон Амар дээрх Комсомольск хотод өнөөдөр орон нутгийн цагаар 12:00 үерийн усны түвшин 835 см хүрээд байна. Энэ тухай бүс нутгийн ОБЯ ны хэвлэлийн алба уламжлав. Өнгөрсөн хоногт усны түвшин 15 см нэмэгджээ. Усны мэргэжилтнүүдийн урьдчилсан мэдээгээр, Амар дээрх Комсомольск хотод Амар мөрөн 9-р сарын 11-15ний өдрүүдэд 930-980 см хүрч мэдэхээр байна.

Энэ үеэр Хабаровск хязгаарын засгийн газар нь бүс нутгийн нийт хохиролыг 14,6 тэрбум /442 сая ам.долл./ рубльд үнэлжээ. Энд нийт 17,5 мянган хүн хохирол амсаад байна. Мөн 1,5 мянган сууцны байшин, нийгмийн, хөдөө аж ахуйн объектууд болоод эрчим хүчний объектууд байна.

Үерийн нийт хохирол 20 тэрбум рубльд хүрч магадгүй байна гэж орон нутгийн засгийн газрын төлөөлөгч сэтгүүлчдэд уламжлав.