Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин Сочийн Өвлийн Олимпийн наадмын бэлтгэл ажилд нийт 214тэрбум рубль /6,41 тэрбум ам.долл/ зарцуулаад байна гэж уламжлав. Тэрээр Петербургийн G20 ДХУ уулзалтын өмнө орос, америкийн сэтгүүлчидтэй уулзахдаа, төрөөс нийт 100 тэрбум рублийн гаргаад байна гэжээ. Өөр 114 тэрбум рублийг Олимпийн наадмын хөрөнгө оруулагчид оруулсан. Ингэхдээ “дэд бүтцэд илүү их мөнгө зарцуулсан “гэж тэр хэлсэн.

Орос улс Олимпийн наадам зохион явуулсан бусад орнуудаас спортын объектуудыг барьж байгуулахад илүү их хөрөнгө оруулсан байж мэдэх юм”гэж Оросын ерөнхийлөгч цоохон тэмдэглэв. Ерөнхийлөгчийн ярьснаар, Объектууд олон арван жил хүмүүст ашиглагдах зорилгоор дэд бүтцийн хөгжилд хөрөнгө оруулсан аж.