Орос улсын ерөнхийлөгч Путин Орос улс аливаа цэргийн ажиллагаанд хутгалдахгуй гэж батлан хэллээ. Тэрээр Петербургийн G20 ДХУ –ын босгон дээр орос, америкийн хэвлэлүүдэд өгсөн ярилцлагадаа, одоогийн байдлаар гадаад улсад оросын цэргүүд байхгуй гэдгийг тэмдэглэв. Гагцхүү хуучин ЗХУ –ын нутаг дэвсгэр дээр хоёр бие бүрэлдэхүүн болон НҮБ -ын энхийн ажиллагаанд оролцож байгаа оросын цэргийнхэн бий юм.

“Энэ нь сайн хэрэг, бид үүнд баяртай байдаг. Мэдээж хэрэг бид цэргийн ажиллагаанд хутгалдан орохыг хүсэхгүй “ гэж Путин хэллээ. Нилээд хэдэн орнууд Сирийн эсрэг АНУ ын црэгийн ажиллагаанд оролцохоос татгалзсан гэж Оросын улсын ерөнхийлөгч Путин тэмдэглэв. Тэрээр өрнөдийн олон улсын нийгэмлэгийг илүү эв нэгдэлтэй гэж үзэж байсан гэдгийг тайлбарлав. Гэтэл тийм биш бөгөөд “дэлхий өөрийн олонтуулийн хүчинд бэхжиж байна гэдгийг ”гэрчилж байна гэж Путин хэллээ.