НҮБ –ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун дэлхийн улс орнуудын удирдагчдыг ойрын үед Сирийн хямралыг зохицуулах асуудлаар /Женев-2/ бага хурал зохион байгуулахыг уриалав. Санкт –Петербургийн G-20 ДХУ дээр сирийн асуудалд мөн адил анхаарал тавих ёстой гэж Пан Ги Мун цохон тэмдэглэв.

“Энэ дайн, аймшигт гэм хэргүүдэд цэг тавих хэрэгтэй байна” гэж Пан Ги Му мягмар гаригт мэдэгдэв.

НҮБ –ын тэргүүн дэлхийн хамтын нийгэмлэгт хандан Сирид тус байгууллагын санкцгүйгээр /зөвшөөрөлгүй / хүчний ажиллагаа яввуулахгуй байхыг зөвлөв. “Бид мөргөлдөөнийг цаашид хурцатгахаас зайлсхийн, улстөрийн аргаар зохицуулах арга замыг хайх ёстой” гэж тэр хэллээ. Пан Ги Муны яриагаар, ойрын үед НҮБ –ын шинжээчид ажлаа дуусгахаар Сирид эргэж очих бөгөөд ажлын үр дүнгээр тодорхой илтгэл гаргах аж.