Америкийн иргэдийн ихэнх хэсэг АНУ-ын Сирийн эсрэг дайны цохилтыг эсэргүүцэж байна. Энэ талаар өнгөрсөн мягмар гарагт нийтлэгдсэн Рейтер агентлаг болон Ипсос компаны олон нийтийн санал асуулгын дун гэрчилж байна. Санал асуулгад оролцогчдын 56% Сирийн уйл явцад АНУ хөндлөнгөөс оролцох өсгүй гэж, зөвхөн 19% нь дайны үйл явцыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Энэ тоо баримт өнгөрсөн 7 хоногтой харьцуулахад бараг өөрчлөгдсөнгүй.

Өнгөрсөн 7 хоногт АНУ-ын ерөнхийлөгч Сири улсад цохилт өгөхөөр шийдвэр гаргасан боловч дараа нь гэнэт конгресийн дэмжлэг шаардлагатай хэмээн уйл ажиллагаа хойшилсныг мэдэгдсэн байна.