Сирийн эрх баригчдын химийн зэвсэг хэрэглэсэн илт баталгааг НҮБ –ын АЗ- д гаргаж өгөх ёстой, тэдгээр нь итгэл үнэмшилтэй байх ёстой. Энэ тухай ерөнхийлөгч Владимир Путин орос “Первый канал” телевизийн сувагт Санкт-Петербургэд болох “G20” ДХУ- ын өмнө өгсөн ярилцлагадаа тэмдэглэв. Дамаскийн ойролцоо 8 – р сарын 21 –н үйл явдлын тухай Путин ярихдаа, “болсон явдлын тухай нарийн мэдээ бидэнд байхгуй”гэв. Тэрээр Сирийн алан хядагчид, хөлсний цэргүүдийн эсрэг тулалдаж байгаа сирийн цэргүүдийн амжилттай явуулж байгаа ажиллагааг химийн зэвсэг ашигласан хэмээн үзэж байгаа зарим орнуудын таамгуудыг “учир утгагүй зүйл” гэж нэрлэв.

Нөгөөтэйгүүр, Москва Сирид химийн зэвсэг хэрэглэсэнийг нотлох баримтуудыг хүлээн авсны дараа эрс шийдвэртэй ажиллах болно гэж Орос улсын ерөнхийлөгч цохон тэмдэглэв. Өмнө мэдээлж байснаар, АНУ –ын ерөнхийлөгч Барак Обама Сирид “хязгаартай цохилт”өгөх төлөвтэй байгаа бөгөөд тэрээр Сирийн эрх баригчид нь химийн зэвсэг хэрэглэсэн гэдэгт итгэлтэй байгаа юм. АНУ ын Төрийн нарийн бичгийн дарга Керри G-20 ДХУ дээр Обама, Путин хоер сирийн асуудлаар хэлэлцэн ярилцана гэдэгт итгэлтэй байна.