Орос улс ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуденыг тусгай зөвшөөрөл байхгуйн улмаас АНУ-д өгөхгүй байгаа тухай ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Оросын телевизийн «1 суваг»-т өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. Ерөнхийлөгч Сноуденыг буцаан авахыг хүсэж байгаа нь АНУ-ын засаг захиргааны зөв байж болох боловч асуудлын гол уунд биш, манай хоер орны хооронд гэмт хэрэгтнийг харилцан солилцох зөвшилцөл байхгуйд оршино. ОХУ АНУ-д нэг бус удаа ийм зөвшилцөл хийхийг санал болгосон боловч татгалзсан хариу авсан юм гэж Путин өгүүлжээ.

Энэ зун ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуден АНУ-аас гарч яван дэлхий нийтэд интернетээр тагнан мөрдөх ажиллагаа явуулж буй америкийн тусгай албаны тухай болон бусад нууц мэдээллийн талаар мэдээлсэнийг өмнө нь мэдээлсэн билээ. Сноуден Гонконгоос Латин Америк луу очих санаа байсан боловч Орост саатсан юм. Хэдийгээр Вашингтон Москвагаас нууц задруулсаны төлөө зарга шуухээр Эдвард Сноуденыг буцаан өгөхийг хүссэн боловч Сноуден ОХУ-д тур орогнох эрх олж авсан билээ.