Мягмар гаригт Израиль, АНУ –ын хамтарсан цэргийн сургуулилтын үеэр израилийн пуужингийн довтолгооны “Хец-2” системийн ажиллагааг турших зорилгоор Газрын Дундад тэнгист баллистик пуужин тавьжээ. Энэ тухай Израилийн Батлан хамгаалах яамны төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгдэв. Эхний бай-пуужин “Якорь” нь “Хец-2” пуужингийн үйл ажиллагааг нөхөх зорилгоор байсан бол “Эрроу-2“ нэртэй пуужинг орон нутгийн цагаар 09:15 хөөргөсөн гэж Израилийн БХЯ мэдэгдэв. Эхлээд онгоцноос пуужин тавих чимээ гарсан, дараа нь түүнийг израилийн пуужингийн хамгаалагч устгасан. Тель Авив өмнө нь Вашингтонд туршилтуудын тухай мэдэгдсэн, гэхдээ АНУ- ын Тэнгисийн цэргийн хүчин оролцоогүй гэж БХЯ төлөөлөгч тэмдэглэв.

Өмнө нь ОХУ- ын БХЯ -аас оросын пуужингийн довтолгооноос сэргийлэх системүүд москвагийн цагаар 06:16 Газрын Дундад тэнгисээс хоёр баллистик пуужин хөөрөхийг тогтоосон тухай уламжилсан.