Оросын ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ ын дарга Си Зиньпинь нар “Их хорийн “ ДХУ- ын үеэр Санкт-Петербургэд талын харилцааны багц баримт бичгүүдийг үзэглэнэ. ДХУ 9 –р сарын 5,6 ны өдрүүдэд Санкт-Петербург хотод зохиогдоно. ДХУ ын босгон дээр Хятад улсын дарга “Интерфакс “агентлагт өгсөн ярилцлагадаа, хоёр орны удирдагчид энэ оны 3 –р сард Москвад болж өнгөрсөн тэдний уулзалтаас хойшхи өнгөрсөн хугацааны хоёр талын харилцааны хөгжлийн үр дүнг дүгнэнэ гэв. Тэрээр Москва, Бээжин төрийн тэргүүн нарын хүрсэн тохиролцоонуудыг амьдралд идэвхтэй хэрэгжүүлж байна гэж онцлон тэмдэглжээ.

“Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хууль зүйн салбаруудын хамтын ажиллагаа болоод стратегийн аюулгүй байдал, цэрэг-техник, бүс нутаг хоорондын, хүмүүнлэгийн хийгээд олон улсын хамтын ажиллагааны үр дүн илт харагдаж байна”гэж Си Зиньпинь хэллээ.

Тэрээр Санкт-Петербургт ерөнхийлөгч Путинтэй түүний хийх уулзалт нь янз бүрийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, олон улсын хэргүүдэд харилцан ажиллагааг идэвхжүүлэн, хоёр талын харилцааг шинэ өндөрлөгт гаргах боломж олгоно гэдэгт найдаж байна.

Си Зиньпинь “Их хорийн “ Санкт-Петербургийн ДХУ- ын тухай ярихдаа, 2013 онд Орос улсын тэргүүлж байгаа энэхүү бүтцийг өндөр үнэлэн, ДХУ-ын ажил үр дүнтэй явагдана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн.