Хятадын эдийн засгийн өсөлтийн явц суулийн үед буурч байгаа нь улсын эдийн засгийн системийг шинэчлэн боловсруулж байгаа Бээжингийн бодлогын ур дагавар юм гэж БНХАУ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Си Цзинпин мэдэгдлээ. Эдийн засгийн хөгжлийн урьдын загвараа үргэлжлүүлвэл Хятад улс бур илуу хурдан өсөлтөд хүрч болох байсан гэж ШХАБ-ын болон Их 20 дээд хэмжээний уулзалтын өмнө «Интерфакс» агентлагт өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ. Тэгсэн ч макро эдийн засгийн хатуу бодлого, эдийн засгийн бутцийг тусгайлан өөрчлех явцыг зайлшгуй явуулах замыг Бээжин сонгон авлаа гэж тэрээр өгүүлсэн байна.

« Бид эдийн засгийн хегжлийн өсөлтийг үндсээр нь өөрчилж холын ирээдүйтэй болгохын үүднээс тодорхой хэмжээгээр өсөлтийг бууруулах алхмыг хийсэн юм. Иймээс одоогийн өсөлтийн явц ашигтай өөрчлөлт засвар хийж байгаагийн ур дун болно» гэж нэмж хэллээ.

Тэгсэн хэдий ч энэ оны эхний хагас жилд Хятадын Үндэсний нийт бүтээгдэхүүний еселт 7,6%- тай байгаа нь бусад орнуудтай харьцуулахад хангалттай дээгүүр төвшинд юм гэж Си Цзиньпин онцлон тэмдэглэлээ. Үүнээс гадна тэрээр Бээжин ажил олголтыг өргөжүүлэх, нийгмийн хангамжийн бодлогыг төгөлдөржүүлэх асуудалд анхаарал тавьж байгааг мэдэгдсэн юм. Энэ бодлогын үр дүнд Хятад улсад энэ оны эхний хагас жилд 7 сая 250 мянган ажлын шинэ байр бий болжээ.