Японы ерөнхий сайд Синдзо Абэ болон АНУ ын ерөнхийлөгч Барак Обама нар мягмар гаригт сирийн байдлаар өөрсдийн байр суурийг нэгдмэл байдлыг бататган, хамтран ажиллахаар тохиролцов.Хоёр удирдагч химийн зэвсэг хэрэглэсэнийг байж боломгүй хэрэг гэдэг дээр санал нэгдэв. Японы ерөнхий сайд америкийн ерөнхийлөгчид “НҮБ- ын АЗ- ийн хуралдааны тогтоолыг гаргуулах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийг” хүссэн гэж “Киодо “ агентлаг уламжлав. Обама өөрийн зүгээс “олон улсын хамтын нийгэмлэгийн дохио “ чухал болохыг онцлон тэмдэглэв.

Хоёр орны байр суурийг тодотгохын тулд утсаар ярилцах шаардлага гарсан гэж Японы засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Есмхидэ Суга уламжилсан. Тэр цааш мэдэгдэхдээ, японы ерөнхий сайд болон америкийн ерөнхийлөгч нар Санкт-Петербургийн “Их Хорийн” ДХУ –ын үеэр ажлын ачааллын улмаас тодорхой уулзалт хийж чадахгуй гэж Суга нэмж хэлжээ.