Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх Төрийн өмчийн хяналтын хорооны тэргүүн Зянь Зэминийг “сахилгын хүчтэй зөрчил гаргасан хэрэгт сэжиглэн” албөан тушаалаас нь огцруулжээ. Энэ тухай мягмар гаригт хятадын хмх-үүд уламжлав. Хятадад энэ найруулган дор авилгын гэмт хэргийг хэлдэг болохыг практик харуулж байна. Өмнө нь Хятадын КН -ын ТХ- ны сахилгын комисс Зянь Земиний хэргийг мөрдөх ажиллагаа эхлүүлсэн тухай зарласан. Үүний өмнө энэ түшмэд БНХАУ- ын нефтийн томоохон CNPC корпорацыг тэргүүлж байсан. Энэ оны 8- р сард Хятадад тус улсын нефтийн CNPC корпорацын дэд тэргүүн Юан Юняений хэргийг мөрдөж эхэлсэн. БНХАУ -ын дарга болон Хятадын КН -ын ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпинь өмнө нь авилга, хээл хахууль нь намыг устгаж мэднэ гэж анхааруулсан.