ОХУ ын Алс –Дорнодын Хабаровск, Амар дээрх Комсомольск хотуудад Амар мөрний усны түвшин орон нутгийн цагаар 12:00 /Гринвичийн цагаар 01:00 / 805 см хүрч байв. Энэ тухай ОБЯ-ны бүс нутгийн байгууллагын хэвлэлийн албанаас уламжлав. Дөрвөн цагийн дотор усны түвшин 4 см нэмэгджээ. Усны мэргэжилтнүүдийн урьдчилсан мэдээгээр 9 рс арын 6 ны өдөр усны түвшин 830 см хүрэх аж. Урьдилсан таамгийн түвшинд хүрэх үед Хабаровкийн усанд автаад байгаа байшингуудын тоо 871 хүрч магадгүй юм.

Усны мэргэжилтнүүдийн урьдчилсан мэдээгээр Амар дээрх Комсомольск хотод усны түвшин 20-40 см нэмэгдэж, 9 –р сарын 11-13 өдрүүдэд 930-980 см хүрч мэдэхээр болоод байна. Гамшигийн бүсэд нийт 600 орчим абйшин барилга усанд автаад байгаа бөгөөд тэнд 50 хүртэл мянган хүн амьдарч байна.