Сүүлийн өдрүүдэд Дамаскийн ойролцоо засгийн газрын цэргүүд болон босогчдын хооронд ширүүн тулалдаан үргэлжилсээр байна. Мэдээний “ Аль-Ватан” албаны уламжилснаар, Кудси болон Эль-Хаммад тусгай ажиллагаа явуулсны дүнд “Ажебхат ан –Нусра” бүлгэмийн алан хядагчдын бүлгийг устгаад байна. Дамаскийн орчмын Аббасидын талбайд босогчид дахин минометуудаар буудлага хийсний улмаас хоёр хүн шархаджээ. Сирийн црэгийн албан хаагчид нийслэл хотын орчимд босогчдын томоохон дайралтыг зогсоон барьлаа. Энд Иорданий хуарангуудад бэлтгэгдсэн 300 орчим босогчид алагдав. Тэдгээрийн дунд саудын арвын болон ливи, иорданы хөлсний цэргүүд байжээ.