Сирийн ерөнхийлөгч Башар Асад францын “Фигаро” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, Өрнөдийнхөн 8 –р сарын 21 нд Дамаскийн орчимд химийн зэсвэг хэрэглэсэн гээд байгаа. Гэтэл энэ нь ямарч логик холбоогүй зүйл. Асадын яриагаар Дамаскийн армийн цэргүүд босогчдын адил химийн зэвсгээс хохирол амссан. Тэрээр АНУ ын болон Францын удирдагчид Барак Обама, Франсуа Олланд нар нь сирийн цэргүүд химийн зэвсэг хэрэглэсэн баримтуудыг гаргаж өгч чадахгуй байгаа гэж мэдэгдэв. Тэр Сирийн цохилт ойрхи-дорнодыг бүхэлд нь тэсрэлтэнд хүргэнэ гэж анхааруулав.

Нөгөөтэйгүүр, францын ерөнхий сайд Жан-Марк Эйро Асадын мэдэгдэлтэй бараг нэгэн зэрэг хийсэн мэдэгдэлдээ, Парис Сирийн одоогийн дэглэмд цээрлэл хүлээлгэхэд бэлэн байгаа бөгөөд эвслийг Асадын эсрэг бүрдүүлэх болно гэсэн. Түүний ярьснаар Францын парламент ирэх лхагва гаригт Сирийн ажиллагааны талаар санал хураалтгүй хэлэлцүүлэг явуулах аж. Ингэхдээ Францын ерөнхийлөгч мэдэгдэлдээ, Парис дэглэмийг огцруулах зорилгыг тавихгуй байгаа, харин тус улсын улстөрийн хямралыг зохицуулахыг зорьж байна гэв.

Түүнээс гадна Францын засгийн газар 9 хуудастай тагнуулын илтгэлийг нийтэлжээ. Үүнд 281 хүний амь бүрэлгэсэн химийн зэвсгийг хүчтэй хэрэглэсэн тухайөгүүлж байна. France телевизийн суваг тагнуулын эх сурвалжийг иш татан уламжлахдаа, 4 –р сараас эхлэн Асад дор хаяж гурван удаа химийн зэвсэг хэрэглэсэн . Тэгээд ч зогсохгуй, сирийн дэглэм нь ойрын үед дахин химийн зэвсэг хэрэглэж магадгүй талаар илтгэлд өгүүлжээ.