Өмнөд солонгосын 33 хүний бүрэлдэхүүнтэй албан ёсны төлөөлөгчид мягмар гаригт Умард солонгост 9-р сарын 25-30 ны өдрүүдэд Кымгансан ууланд хуваагдсан гэр бүлүүдийн уулзалт зохион явуулахаар хүрэлцэн ирээд байна. Энэ тухай тус улсын Улаан загалмайн нийгэмлэг мэдээлэв. Хэсгийн бүрэлдэхүүнд өмнөдийн “Хёндэ Асан” корпорацын ажилтнууд оржээ . Корпорац нь энэ уулын амралтын газрын дэд бүтцийг барьж байгуулж, хэвийн ажлын харилцаатай байсан бөгөөд энд 2008 оны 7- р сар хүртэл Өмнөд солонгосын жуулчдыг хүлээж авч байжээ.

Сеул, Пхеньян хоёр уулзалтанд оролцогчдын нэрсийн жагсаалтыг солилцоод байна. Жагсаалтаас талууд тус бүр 100 хүнийг сонгон авна. Солонгосын дайнаас хойш хуваагдсан гэр бүлүүдийн анхны уулзалт 1985 онд болсон. Үүнээс хойш 15 жилийн дараа буюу 2000, 2010 онуудад дахин 18 уулзалтыг зохион явуулжээ. Тэдгээрт 4 мянга орчим хүн оролцсон.