ОХУ -ын ерөнхийлөгч Владимир Путин америкийн сенаторуудтай Сирийн асуудлаар харилцан яриа явуулах Холбооны зөвлөлийн /оросын парламентын дээд танхим/ санал тавихыг дэмжив. Москва орчмын ерөнхийлөгчийн харшид болсон уулзалт дээр ерөнхийлөгч Путин Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенко, Төрийн думын спикер/оросын парламентын доод танхим/ Сергей Нарышкин нартай уулзахдаа энэхүү санаачилгыг цагаа олсон, зөв зүйтэй санал гэж үнэлэв. Уулзалтын сэдэв - улам хурцдаж байгаа Сирийг тойрсон байдал байв. Оросын парламентчид Сирийн асуудлаарх харилцааг намжаахын тулд АНУ –ад очиход бэлэн байгаа төдийгүй Москвад америкийн конгрессын гишүүдийг хүлээж авахад бэлэн байна. Сирийг тойрсон байдал нь 8 –р сарын 21 хэвлэлүүд сирийн засгийн газрыг Дамаскийг орчимд химийн зэвсэг хэрэглсэн тухай мэдээлэл гарсан үеэс хурцадсан. Сирийн Үндэсний сөрөг хүчин тэнд 1,3 мянга орчим хүн алагдсан гэж мэдэгдээд байгаа. Дамаск эдгээр буруушаалтуудыг няцаасан, гэтэл өрнөдийн орнууд сирийн мөргөлдөөнд нээлттэй оролцохоор төлөвлөж байна.