Папуа-Шинэ Гвинейн эргээр даваа гаригт 6,1 баллтай газар хөдлөв. Энэ тухай АНУ-ын геологийн алба уламжилжээ. Газар хөдлөлтийн голомт Гринвичийн цагаар 4:30 минутад тус улсын Пангуна хотоос баруун өмнөд хэсэгт газрын гүний 49 км байжээ. Цунами гарах тухай болон болзошгүй хохирогчид хийгээд эвдрэл сүйрлүүдийн тухай мэдээлэл хараахан ирээгүй байна.