7 сая орчим сирийн иргэд тус улсын нутаг дэвсгэр дээрх өөрсдийн орон гэрийг цэргийн ажиллагааны улмаас орхин явсан аж. Энэ тухай даваа гаригт НҮБ-ын Дээд комиссарын удирдах газрын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн сирийн төлөөлөгчийн газрын төлөөлөгч Тарик Курди уламжлав. Тэрээр 2 сая хүн тус улсыг орхиж гарсан, харин өөр 5 сая хүн орон гэрээ орхин, тус улс дотор өөр газар шилжих шаардлагатай болсон тухай тайлбарлав. Олон улсын донорууд дүрвэгсдийг товхиноход нь шаардагдах зардлын дөнгөж гуравны нэгийг нь гаргах боломжтой тухай Курди нэмж хэллээ.