АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн Засаг захиргаа Сирийн цэргийн ажиллагааг Конгрессээр шийдвэрлүүлэхийн тулд идэвхтэй лоббидож байна, гэтэл америкийн хууль тогтоочдын дунд энэ асуудлаар нэгдмэл санаа бодол алга байна. Ням гаригийн сенаторууд, конгрессын гишүүдийн олон тооны хэлсэн үгнүүд нь Обамагийн зэвсэгт хүчнийг сирийн цэргийн объектуудад цохилт өгөхөд ашиглахад чиглэгдсэн тогтоолыг дэмжихэд тэр бүр бэлэн биш байгааг гэрчлэв.

Үүнийг нээлттэй эсэргүүцэж байгаа болон эргэлзэгчдийн дунд Бүгд найрамчууд болон ардчилсан “засгийнхан “байна”. Сирийн цэргийн ажиллагаа нэн шаардлагатай байгааг ятгахын тулд Обама ням гаригт нилээд хэдэн сенаторууд ба конгрессын гишүүд рүү залгажээ. Түүнээс гадна тэр дэд ерөнхийлөгч Жозеф Байден болон Цагаан ордын ажилтнуудын аппаратын тэргүүн Денис Макдоноу руу залгаж ярьсан . Гэхдээ Конгрессд тогтоолын асуудлаар санал хураалтын дүнгийн талаар одоо ярих нь хүнд байна гэж Бүгд найрамдах намын сенатор Рэнд Пол үзэж байна.

Түүний үзэж байгаагаар, дийлэнхи нь ардчилагдчид болох сенат энэ баримт бичгийг “бөөндөн дарж” магадгүй бөгөөд харин Бүгд найрамдахчуудын хянадаг төлөөлөгчдийн танхим 50:50 санал өгч магадгүй. Тэрээр өөрөө “Сирийн иргэний дайнд оролцох нь алдаа” гэдэгт итгэлтэй байгаа. Мөргөлдөөнийг улстөрийн арга замаар зохицуулах буюу, тухайлбал, Орос, Хятад улсуудтай илүү нягт хамтран ажиллах хэрэгтэй юм гэж тэр хэлсэн.

Ерөнхийлөгч Башар Асадыг “шийтгэхийн тулд” Сирид “хязгаартай цохилт” өгөх шаардлагатай, гэхдээ үүнийг би шийдээгүй байна гэж Обама хэлсэн. Төрийн нарийн бичгийн дарга Керри ням гаригт уламжлахдаа, АНУ Дамаскийн орчмын эмгэнэлт явдлын тухай шинэ баримтууд авсан гэжээ. Түүний ярьснаар, “хохирогчдын цусны шинжилгээ, үсний бүрхээсний шинжилгээнүүд нь” тэд нарыг заринагаар хоруулсан гэдгийг гэрчилж байгаа аж.