7-р сард түлхэгдэн унасан Египтийн ерөнхийлөгч Мухаммед Мурсийг сөрөг хүчнийхний жагсагчдыг “алахыг турхирсан” хэргээр яллаж байна гэж египтийн хэвлэлүүд уламжилжээ. Шүүх хурлын товыг зарлаагүй байна гэж Франс пресс мэдээлэв. Мурситэй хамт Каирын эрүүгийн гэмт хэргийн шүүхэд лалын “Ахан дүүс хөдөлгөөний” 14 удирдагчийн хэргийг шилжүүлээд байна. Эрүүгийн хэргээр 2012 оны 12-р сард Каирт болсон Мурсигийн талынхан болон түүнийг эсэргүүцэгчдийн хоорондын сөргөлдөөнийг авч үзнэ гэж ФП агентлагийн мэдээлжээ.

Өмнө нь Мурсид 2011 оны үйл явдлуудтай холбогдуулан гэм бурууг тулгаж байсан: шоронгоос оргосон, шорон руу дайралтуудыг зохион байгуулсан, хоригдлууд болон цэргийнхэн, полицынхны амийг бүрэлгэсэн. 7-р сарын 3-нд Египтийн арми нь ард олны “Лалын ахан дүүс” хөдөлгөөнийхний засаглалын эсрэг жагсаалуудын үеэр ерөнхийлөгч Мухаммед Мурсийг засгийн эрхээс огцруулан, тус улсад шилжилтийн үеийг зарласан. Үүний дараа лалын талынхных дэмжигчдийн цус асгаруулсан эсэргүүцлийн арга хэмжээнүүд Египтийг ээлжит хямралд хүргэсэн.