ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров, хэрэв Сирийн дэглэмд цэргийн цохилт өгвөл Сирийн сөрөг хүчнийхэнд « Женев-2» бага хуралд оролцохыг ятгах явдал бүтэхгүй байх гэж эргэлзэж байна. Тэрээр өнөөдөр Москвад хэлсэн үгэндээ АНУ, Сирийн сөрөг хүчнийг Москва Вашингтоны энхийн санаачлагыг хүлээн авах талаар ятгаж чадаагүйд харамсаж байгаагаа илэрхийлсэн юм. Үүний зэрэгцээ тэрбээр «дэглэм химийн зэвсэг хэрэглэсэнд сэжиглэгдэж байгаагаийнхаа» шийтгэлд Сирид хүч хэрэглэх заналд тулгараад байгаа юм гэж нэмж хэллээ.

Тэгсэн ч гэсэн хэн үүнийг үйлдсэнийг тодруулах хэрэгтэй. Шинжээчид бүх барит бичгийг НҮБ-ын АЗ-д илтгэж, үгээ хэлэх естой» гэж цааш нь хэлсэн юм.

Лох-Эрнд болсон дээд хэмжээний 8-ын уулзалт дээр Сирийн хэсгийн мэдэгдэлд бид «наймууд» хэн ч байсан ямар нэгэн химийн зэвсэг хэрэглэх явдлыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд хэрэглэсэн тухай аливаа мэдээлэл мэргэжлийн мөрдөн шалгалтад хамрагдаж, үр дүнг НҮБ-ын АЗ-д илтгэх ёстойг Сергей Лавров санууллаа.