1945 онд японы Квантуны армийг бут цохиход оролцож явсан ахмад дайчид түүхэн ойн баярт зориулан Оросын Өвөрбайгалийн хязгаарын нийслэл Чита хотод Дэлхийн II дайн дууссан өдөр Мөнхийн галд цэцэг өргөв. Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр ахмад дайчид 1939 оны Халх голын байлдаанд амь үрэгдсэн зөвлөлтийн цэргүүдийн гэгээн дурсгалыг хүндэтгэв.

Камчаткад Дэлхийн хоёрдугар дайн дууссан өдрийг тэмдэглэв. Петро-Павловск-Камчатскийн бүс нутгийн төвд ахмад дайчид, эрх баригчид болон олон нийтийн байгууллагуудын төлөөлөгчид болон оюутан, сурагчид оролцсон жагсаал болов. Жагсаалд оролцогчид дайнд амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн нэг хором чимээгүй зогсон, Курилийн явган цэрэг хөшөө дурсгалд цэцэг өргөв.

Дэлхийн хоёрдугаар дайн дууссан өдрийг Орос улсад Холбооны улсын “Цэргийн дайчин алдарын болон Орос улсын тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн дагуу 4 дэхь удаагаа тэмдэглэж байна. Уг өдрийг Орос улсын ерөнхийлөгчийн 2010 оны 7-р сард зурсан зарлигаар тогтоосон. Түүхэн өдрийг тогтоох олон улсын эрх зүйн үндэслэлийг гаргахын тулд милитарист Япон бууж өгөх тухай Актанд гарын үсэг зурсан 1945 оны 9-р сарын 2-ний өдрийг сонгожээ. Тэр үед Токиогийн буланд америкийн линкорн “Миссури” хөлөг дотор холбоотнуудын төлөөлөгчдийн дунд Японтой дайны байдалд байсан ЗХУ-ын төлөөлөгч мөн байсан.