Аравын орнуудын лиг /АОЛ/ НҮБ-ад Сирид химийн зэсвэг хэрэглэсний хариуд тус улсын дэглэмийг “айлгах шаардлагатай” хатуу арга хэмжээ авахыг шаардав. Энэ тухай АОЛ-ийн орнуудын ГХЯ-ны тэргүүн нарын уулзалтын дүнд гаргасан мэдэгдэлд дурьджээ.

Уг баримт бичигт 8-р сарын 21-нд химийн зэвсэг ашигласныхаа төлөө чухамдаа сирийн эрх баригчид хариуцлага хүлээх ёстой бөгөөд тэд нарыг бусад “цэргийн гэмт хэрэгтнүүдийн” адил “шүүхэд өгөх” ёстой гэжээ. Саудын Аравын ерөнхий сайд Сауд аль-Фейсал Сирийн эсрэг олон улсын арга хэмжээний эсрэг сөргөлдөөн нь “дэглэмийг шинэ гэмт хэргүүд үйлдхийг нь урамшуулж байна” гэжээ.

Сирийн хувьсгалын ба сөрөг хүчний эвслийн хүчний тэргүүн Ахмед Жарба хуралдаан дээр хэлсэн үгэндээ, Сирийн эсрэг олон улсын ажилгааг дэмжихийг уриалав. Нөгөөтэйгүүр, зарим сайдууд, тухайлбал, Египт, Ирак, Ливан, Тунис болон Алжирын төлөөлөгчид сирийн мөргөлдөөнд гадаадын хүчнүүд хөндлөнгөөс оролцохыг дэмжсэнгүй.

Өмнө нь НҮБ-ын АЗ-ийн хуралдаан дээр сирийн арми химийн зэвсэг хэрэглэсний дараа Сирид болзошгүй цэргийн цохилт өгөх тухай Их британий оруулсан төслийг Орос, Хятад улсууд хаалт тавьсан. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн бямба гаригт хийсэн мэдэгдэлдээ, хэрвээ НҮБ-ын шинжээчид баримт нотолгоогоор Сирид химийн зэвсэг хэрэглэснийг харуулж чадах юм бол, Орос улс сирийн химийн зэвсгийн эсрэг авах арга хэмжээнд оролцоход бэлэн байна гэсэн.