9-р сарын 5, 6-ны өдрүүдэд Санкт-Петербург хотноо төлөвлөгдөж байгаа “Их хорийн” ДХУ-аар улс орнуудын удирдагчдын батлах үндсэн гол баримт бичиг нь 8-10 хавсралттай байна. Энэ тухай сэтгүүлчдэд “Их хорийн” шерпа /Орос улсын ерөнхийлөгчийн төлөөлөгч/ Ксения Юдаева ярьлаа. Баримт бичигт макро эдийн засаг, санхүү, төсөв татварын асуудлууд, ажлын байр бий болгох ба олон улсын санхүүгийн зэрэг асуудлууд тусгалаа олно.

Түүнчлэн ДХУ-ад оролцогчид нь олон улсын хөгжилд дэмжлэг үзүүлэх болон эрчим хүч, түүхийн эдийн зах зээлийн тогтовортой хөгжил, цаг уурын өөрчлөлтүүдтэй болон авилгатай тэмцэх асуудлуудыг хэлэлцэн ярилцана. Тунхаг бичигт “Их хорийн” ажлыг тэр чигээр нь тусгах юм. ДХУ-ын эхний өдөр ерөнхийлөгч Владимир Путин нилээд хэдэн хоёр талын уулзалтуудыг явуулна, тухайлбал, БНХАУ-ын дарга Си Зиньпинь, Японы ерөнхий сайд Синдзо Абэ болон Италийн Сайд нарын зөвлөлийн тэргүүн Энрико Леттатай уулзалтууд.

ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков тэмдэглэхдээ, ДХУ-аар хэлэлцэхээр төлөвлөөд байгаа асуудлуудад Сирийн түгшүүртэй байдал өөрчлөлт оруулж мэдэх юм гэв. Тэрээр хувийн уулзалтуудын явцад сирийн асуудлыг үлдээхгүй нь мэдээж гэв. Орос улс Сирид цэргийн хүчний ажиллагаанаас зайлсхийх дээр урьдын адил идэвхтэй ажиллаж байна гэж Кремлийн төлөөлөгч мэдэгдэв. ДХУ-ын дүнгээр Орос улсын ерөнхийлөгч 9-р сарын 6-нд хэвлэлийн бага хурал явуулна.