Холбооны мөрдөх товчооны /ФБР / удирдлага АНУ-ад амьдардаг сири гаралтай иргэдийг эрчимтэй ажиглаж байх шийдвэр гаргасныг ням гаригийн “Нью Йорк таймс” сонин уламжилжээ. Нийтлэлд эдгээр арга хэмжээнүүд нь Вашингтоны сирийн нутаг дэвсгэрт цохилт өгөх төлөвлөгөөтэй холбоотой гэж цохон тэмдэглэсэн байна.

Уг мэдээнд ойрын өдрүүдэд Холбооны мөрдөх товчооноос хэдэн зуун сири хүмүүстэй тэдний улсад аюул учрахгүй гэдэгт итгэлтэй байхын тулд ярилцлагуудыг явуулна. Түүнээс гадна АНУ Дамаскийн хакеруудын дайралтуудаас болгоомжилж байна.