Японы осол гарч байсан “Фукусима-1” АЦС-ын нэгэн нөөцийн тогооны усанд цацрагийн хэмжээ 8-р сарын 22-ний өдөртэй харьцуулахад 18 дахин нэмэгдээд байгаа тухай өнөөдөр тус станцын оператор компани ТЕРСО уламжилжээ. Одооогийн байдлаар усны цацрагийн хэмжээ 1,8 мянган миллизиверт байна. Энэ нь хэрвээ нөөцийн ойролцоо хүмүүс байсан бол тэр дөрвөн цагаас илүү амьдарч чадахгуй гэсэн утгатай юм. Түүнээс гадна ТЕРСО “Фукусима-1” АЦС дээр цацрагтай усны шинэ шүүрэлтийг хоёр нөөцийг холбодог хийн хоолойн хэсэгт илрүүлжээ. 2011 оны 3-р сарын 11-нд Японд хүчтэй газар хөдлөж, цунами гарсаны улмаас АЦС дээр осол гарсан.