Умард солонгосын эрх баригчид АНУ-ын хүний эрхийн тусгйа төлөөлөгч Роберт Кингийг хүлээж авахаас татгалзсан явдлыг Вашингтоны цэргийн өдөөн хатгалгаар тайлбарлав. Энэ тухай “Ёнхап” агентлаг умардын ХМХ-үүийг иш татан уламжилжээ.

АНУ-ын төрийн департамент 8-р сарын 31-нд Умард солонгос Кингийг урьсан урилгаа буцаан татсан гэж уламжилсан. Умард солонгосын ЦТАК агентлаг мэдэгдэлдээ, Пхеньян АНУ-ын төлөөлөгчидтэй хүмүүнлэгийн асуудлуудыг хэлэлцэхэд бэлэн байна. Өмнөд солонгосын цэргийн “Ыльчи” сургуулилтын үеэр америкийн В-352 стратегийн бөмбөгдөгч онгоцнууд Солонгосын хойгийн дээгүүр ниссэний дараа умард солонгос яриа хэлэлцээнд орохоос татгалзсан. Умард солонгос АНУ-ын үйл ажиллагааг “цөмийн сүрдүүлэг” ба “цэргийн заналхийлэл” хэмээн нэрлэсэн. Умард солонгосын нутаг дэвсгэр дээр онгоцнууп ниссэн мэдээлэл нь нотлогдоогүй.

Кинг 8-р сарын 30,31-ний өдрүүдэд БНАСАУ-д Кеннет Бэягийн цаашдын хувь заяаны талаар ярилцах ёстой байв. Түүнийг “улсын эсрэг гэмт хэрэг үйлдсэн” хэргээр 15 жил хөдөлмөрийн шоронд хорих ял оноосон.