БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэдэх Төрийн өмчийн хянах хорооны тэргүүн Зян Зэминийг “сахилгын хүчтэй зөрчлүүд үйлдсэн сэжигээр” мөрдөх ажлыг эхлүүлээд байна. Энэ тухай ням гаригт Синьхуа агентлаг уламжлав. Тэрбээр өмнө нь хятадын нефтийн CNPC компаний тэргүүнээр ажиллаж байсан.

2012 оны 12-р сараас Хятадын КНТХ-ны ерөнхий нариын бичгийн дарга Си Зиньпин УТТ-ны хуралдаан дээр засгийн эрх баригчдын хүрээнд авилга хээл хахууль, хөрөнгө үрэгдүүлсэнтэй тэмцэл эхлээд байгаа тухай зарласан. Тэрээр хятадын бүх түвшингийн түшмэдүүдийг ажлын арга барилаа өөрчилж, ард олонтой ойр байхыг шаардсан.

Одоо шүүхийн тогтоол хүлээж байгаа Хятадын Чунцын хотын намын хорооны дарга асан Бо Силайн хэрэг нь Хятад улсад сүүлийн арван жилд гарсан хамгийн том авилгатай тэмцэх хэрэг юм.