АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Сирийн эсрэг цэргийн байлдааны ажиллагааг тус улсын Конгрессийн дэмжлэг аваагүй байлаа ч эхлүүлж мэдэхээр байна. Энэ тухай америкийн “Фокс Ньюс” телевизийн суваг Төрийн департаментын нэгэн түшмэдийн ярьсныг иш татан уламжлав. Өмнө нь Обама Сирид цэргийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг Конгрессээс авах төлөвтэй байсан. Гэтэл үүнийг парламентын гишүүд амралтаасаа ирэх 9-р сарын 9-ний өдрөөс өмнө авах боломжгүй. “Вашигтон пост” сонины тоймч ямар учраас Конгресс Обамад татгалзаж болзошгүй хэдэн шалтгаануудыг дурьджээ. Гол шалтгаан бол цэргийн ажиллагааны эсрэг байр суурь буюу америкчууд өөрсдөө үүнийг хүсэхгүй байгаад байна. Энэ тухай явуулсан социологийн судалгааны дүн гэрчилжээ. Хэвлэлийн бичиж байгаагаар, америкийн ард түмэн элдэв дайнаас ядарсан, тэгээд ч тэдний ашиг сонирхолуудыг төлөөлж байдаг тэр бүр сенаторууд ба конгрессын гишүүд нь бас нэгэн цэргийн балмад явдлыг дэмжиж эрдсэл хүлээх ёсгүй аж.

Үүнтэй зэрэгцэн Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн бямба гаригт Сирийн засгийн газрыг химийн зэвсэг хэрэглэсэн гэм буруутайд тооцож байгаа хүмүүсийн яриаг тэнэг зүйл гэж үзэж байгаагаа хэлсэн. Путины яриагаар, “хэрвээ батлах баримт байгаа бол түүнийгээ гаргаж тавих ёстой, харин гаргаж ирэхгүй байгаа бол, тийм баримт үгүй л байгаа байхгүй”. Сирийн засгийн газар химийн зэвсэг хэрэглэсэн тухай мэдэгдэлүүд нь “өдөөн хатгалт төдий юм” гэж Путин хэллээ. Түүнээс гадна Путин Обамаг болзошгүй цохилтонд цаашид золиос бологчдын тухай бодохыг уриалсан. ОХУ-ын ерөнхийлөгч Санкт-Петербургийн “Их хорийн” ДХУ нь “Сирийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн ярилцах талбар” байж болох тухай мэдэгдсэн.

Нөгөөтэйгүүр, НҮБ-ын Сирид химиин зэвсгийг мөрдсөн шинжээчдийн хэсэг бямба гаригт сирийн нутаг дэвсгэрээс гарч явсан бөгөөд мөн өдөр Голландад хүрэлцэн иржээ. Тэд тус улсад цуглуулсан дээжүүддээ шинжилгээ хийх юм. Бүлгийн тэргүүн өнөөдөр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мунд Сирид ажилласан ажлын хэсгийн талаар илтгэнэ.