Өнгөрсөн хоногт Алс-Дорнодын Хабаровскийн орчмын Амар мөрний усны түвшин 8 см нэмэгдэж ням гаригийн өглөө 790 см хүрлээ. Ойрын үед Хабаровск хязгаарын Амар дээрх Комсомольск, Николаевск болон Хабаровск, Нанай, Амар, Комсомольск болон Ульчийн районуудад Амар мөрний ус дээд цэгтээ хүрнэ гэж Оросын ОБЯ-аас онцлон тэмдэглэв.

Одоогийн байдлаар Хабаровскийн хязгаарт 50 суурин газар усанд автаад байна. Үүнд: 1700 орон сууцны байшин, 2400 орчим байшингийн орчмын газрууд 3700 гаруй зуслангийн газар, нийгмийн чанартай 28 объект, эрчим хүчний цогцолбор болон орон сууцны аж ахуйн 16 объект, автомашины хоёр гүүр, автозамын 17 газар, хөдөө аж ахуйн 45,6 мянган га талбай байна. Ус цаг уурын мэргэжилтнүүдийн урьдчилсан мэдээгээр, ойрын өдрүүдэд Амар мөрний усны түвшин үргэлжлэн нэмэгдэнэ. Хабаровскд усны түвшин 8,0 метрт, Амар дээрх Комсомольскт 8,8 м хүрч мэдэхээр болоод байна.