Сирид явуулж байгаа аливаа цэрэг дайны оролцооны гол зорилго бол ерөнхийлөгч Башар Асадыг суудлаас нь огцруулах явдал бөгөөд үүний тулд «хязгаарлагдмал цохилт» хангалтгүй гэж Турк улсын ерөнхий сайд Реджеп Тайип Эрдоган үзэж байна.

Туркийн ерөнхий сайдын үзэж байгаагаар 24 цагийн үйл ажиллагаа хангалтгүй гэнэ. Цус асгарах явдлыг зогсоохын тулд Сирийн засгийн газрыг бууж өгөх хүртэл нь сулруулах шаардлагатай гэж тэр хэллээ.

Туркийн зэвсэгт хүчин Сирийн зүгээс учирч болзошгүй аливаа аюулаас сэрэмжлэн дайны бэлэн байдалд байгаа бөгөөд цэрэг дайны олон улсын хүчинд нэгдэн ороход бэлэн байна.