Америкийн иргэдийн тал хувь Сири улсад явуулж болзошгүй АНУ-ын бүрэн хэмжээнийн дайны үйлдлийг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. «Эн-Би-Си» телевизээс явуулсан санал асуулга үүнийг гэрчилж байна. Санал асуулгад оролцогчдын 42% нь эсрэг санаатай байгаагаа илэрхийлж, үлдсэн хэсэг нь хариулахад хүндрэлтэй байгаагаа илэрхийлжээ. Үүний зэрэгцээ оролцогчдын 21-хэн хувь Сирид явуулах дайны үйл ажиллагаа АНУ-ын сонирхолд нийцэж байгаа гэж үзэн, гуравны нэгээс илүү нь үүнтэй санал нийлэхгүй байгаа юм.