Сирийн байдалтай холбоотой АНУ-ын удирдлагын сүүлийн мэдэгдэлд Москва огцом шүүмжлэлтэйгээр хандаж байна. ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич Сирид зориулан хүч хэрэглэхээр заналхийлж байгаа нь байж болшгүй зүйл юм гэж хэллээ. Үүний зэрэгцээ тэрээр, АНУ-ын холбоотнууд хүртэл түр хүлээж, НҮБ-ын шинжээчдийн ажил дуусч, болсон үйл явцын үнэн дүр зургийг мэдсэний дараа Сирийн хямралд цааашдын алхмаа тодорхойлох хэрэгтэй гэж уриалж байгааг тэмдэглэсэн юм.