Хэдэн зуун хүн Нью-Йоркийн төвд Сирид цохилт өгч болзошгүй АНУ-ын цэрэг дайны үйл ажиллагааг эсэргүүцсэн цуглааныг явууллаа гэж Си-Би-Эс телевиз мэдээллээ.

Эсэргүүцэгчид Манхэттэны төвд орших Таймс-скверийн талбайд цугларч, Вашингтон болон АНУ-ын холбоотнуудын эсрэг «АНУ, НАТО Сири улсыг буу оролд!» гэх зэргээр уриа лозунг цууриатуулжээ. Олонх Сирийн ерөнхийлөгч Башар Асадын хөрөг, Сирийн далбаа, мөн «Сири=Ирак. Энэ бол бас л худал мэхлэл» гэсэн томоор бичсэн гэрэлт самбарыг барьж явцгаасан байна.

Үүний зэрэгцээ ойролцоо гудамжинд Сирийн сөрөг хүчний талынхан «Асад-террорист» гэсэн лозунг дэлгэрүүлэн хашгичсан жагсаал болж өнгөрсөн байна.